Хайр чи битгий давар

Бүтэлгүй хайр минь гэж хэндээ ч гомдоллох билээ Бүлээн нулимас минь гэж харамсаад ч яах юм билээ Анхных минь байсан юм шүү гэж шивнээд ч яах юм билээ Ахиад мэдрэх вий гэж эмээгээд ч яах юм билээ Хайр чи хэзээ ч миний хүссэнийг өгч байгаагүй Хайр чамайг би өөрөөр үнэлсэн болохоор тэр байх тийм үү Хуурамчаар би чамайг тахин шүтэж жүжиглээгүй ч Хувь заяагаа би чамд л даатгасан байсан юм шүү Чамаар би зүрхээ хийж чадахгүй ээ Чамаар би тархиа удирдуулж чадахгүй Чиний дүрмээр ч би тоглохгүй Чин хайрыг чи надад өгөхгүй байсан ч хамаагүй Хүүхэд байхдаа би чамайг хүсдэг байсаан Хүлээстэй юм шиг чиний л тухай боддог байсан Хүн болоод мөн чанарыг чинь би таньсан Хүний орчлонд магад би л чамайг үзэн ядаж амьдрах байх Хайр чи намайг дийлж өмнөө сөхрүүлж чадсан Харин дахиж надаар бүү оролд Хайрын сумаа дахиж над руу бүү онил Хамгаас их хүсэх зүйл энэ л байна Ингэх тусам минь чи надаар даажигнаад байвал Эргээд хайр чамайг новш болгож чадна шүү Хайр чамайг би тоглоом болгоод Хачин олон хүнийг шархлуулаад хаячихаж ч мэднэ шүү Тэд эргээд чамд ийм шүлэг бичтэл Тэд эргээд чамайг үзэн ядтал Тэнэг миний солиорол үүнийг хийж чадна шүү Тэрнээс өмнө анхааруулъя ОДОО БИ ЧИНИЙ ТОГЛООМ БИШ Гунигт хайрын тухай сонсохоор уур хүрч байна Гуйлгачин болж өмнө чинь сөхрөөд байх шиг санагдахын тэд Бардам сэтгэл минь надад жаахан ч гэсэн байхад Балай хайр чамаас дахиж би юу ч гуйхгүй Бардам сэтгэл минь байхгүй болчихвол Бас нэг зүйл надад туслах болноо Үзэн ядалтын сэтгэл минь яасан ч унтарч мөхөхгүй Үүнээс цаашихыг бодох тэнхэл ч надад алга

22 сэтгэгдэл:

null
Зочин (зочин)

yasan aimaar ugte yum be ene chin

enji (зочин)

яагаад энэ зүйлийг бичих болов хэрэв чи жинхэнэ хайртайгаа учирах юм бол

hamaagui (зочин)

chi tegj ih hashrasan hun yumuu, gehdee l er n erchuud adilhan doo bugd

Ulzii (зочин)

Hair ihedvel uzen yadalt boldgiin tod jisheen bishuu...Hem hemjeenii iluudel

Арслантай авдар (зочин)

Хааааахааа ямар хатуу хэлнэ вэ?Надад хамаагүй л дээ.Гэхдээ их л гомдож дээ янз нь

домгийн шувуу (зочин)

гомдсон бас их цөхөрсөн дөө, эхэндээ өөрийгөө өрөвдөж уйлдаг шаналдаг байсан дараа нь хатуу байхаар шийдсэн тэгээд л.........

Арслантай авдар (зочин)

Сайхан хайр...юу юуч билээ.Гол нь аз жаргалтай байя гэвэл зүрхэндээ,сэтгэлдээ үнэн байх гэж боддогшд.Үгүйдээ л өөрөө өөртөө үнэн байна гэж хэлэх гээд байна л даа.Өөрийгөө чамаас илүү хэн ч тоохгүй

fc (зочин)

Үнэхээр их үзэн ядаж байгаа хүнийг би энэ бичлэгээс олж харлаа. Хайр ч одоо даварч чадахааргүй болсоон хэ хэ хэ. Ингэх л хэрэгтэй. Хайрыг бүү давраа түүнийг бүү өөхшүүл. Ганц ямар хайраар хүн амьдрах биш.

домгийн шувуу (зочин)

би бодоод байгаа л даа, хайргүй жаргалтай амьдарч болно гэж, гэхдээ энэ хайр эр хүнд өгөх хайраар л хягаарлагдана л даа, ээж аав найз нөхөддөө бол хайртай хаа ч хэлнэ энийгээ, эр хүнд бол дахиж чадахгүй байхаа, одоо бол би жаргалтай л байна, магадгүй хайр байхгүй болохоор ч тэр юм билүүү...

Хэрлэн (зочин)

битий давар тээ. давраад байгуул шууд буудаад буудаад явийшт тээ. хаха

tuvsho (зочин)

amsaj medersen, butsen buteeguigeeree l ter hunii hairiig uzeh uzel n uur bna shuu dee, gehdee hun hairguigeer yaj amidarch chadah bilee. bodood uz l dee!!!

ooyoo (зочин)

Зивүүн гоё шүлэг. Чамд амжилт хүсье

saraahai (зочин)

nad metig bol zorigjuulhaar l shuleg bnashuu bayarlalaa gehdee bas...

saraahai (зочин)

Би гэдэг хүн өөрийн чинь блог руу байн байн орж буй гэдгээ сануулахыг хүснэм

degdeehei (зочин)

saaaaaaaaaaaaaaaaak geh ni ch haashss ym dajgui l ym bn

woow (зочин)

yaj yawaad iim shuleg olood unshchihawaa, shan l shuleg bn shd ain

barbie (зочин)

Хайрыг ингэж загнаж болхийн байна шд нээрээ.Яалтай билээ гээд тархиа гашилтал бодох хэрэггүйн байна.

PUZL (зочин)

Ай халаг гэж. "Бардам сэтгэл минь надад жаахан ч гэсэн байхад Балай хайр чамаас дахиж би юу ч гуйхгүй" энэ хэсгийг нь мессэнжер статус дээрээс чинь уншчихаад Төмөрөө бид хоёр жиг жуг хийгээд инээлдэж байлаа. Одоо харин инээд хүрэхгүй байх чинь. Хайр майраар яадын цус, ширүүн ундаа, шүлэг дууг л хайрлаж яв за юу. Ах хүний хувьд ахиад нэг зүйл зөвлөхөд, зөвлөгөөг минь битгий дагаарай.

Attila

barbie -тай санал нэгтэй байна хэхэхэ

Зочин

Taalagdsan taalagdsan

tuguu

ёстой догь болжээ хэхэ сарачан мэтийн нөхдүүдийг зоригжуулах л шүлэг байна кккк

nuuts (зочин)

naiz maani ene shulgiig unshaad uz gj helsiin, td unshij uzlee, bi ug ni bichleg unshaad neeh setgegdel uldeegeed bdaggui l de, ene udaad ooriin enhku uldeemeer sanagdlaa, tiimee neeree zorigjuulahaar shuleg bna, gehdee neg asuuh yum bna, odoo ooriin chen bodol oorchlogdson uu? odoo ch gsn hair chamd hatuurahsan esul chi hairand hatuurahsan heweeree bga yu?

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)