GoGo Bloghttp://blog.gogo.mnСүүлд нэмэгдсэн бичлэгүүдen-usSat, 20 Mar 2010 03:08:22 ULATjRSSGenerator by Henrique A. Viecilihttp://blogs.law.harvard.edu/tech/rssХайр чи битгий даварhttp://kissik.blog.gogo.mn/read/entry24054Бүтэлгүй хайр минь гэж хэндээ ч гомдоллох билээ Бүлээн нулимас минь гэж харамсаад ч яах юм билээ Анхных минь байсан юм шүү гэж шивнээд ч яах юм билээ Ахиад мэдрэх вий гэж эмээгээд ч яах юм билээ Хайр чи хэзээ ч миний хүссэнийг өгч байгаагүй Хайр чамайг би өөрөөр үнэлсэн болохоор тэр байх тийм үү Хуурамчаар би чамайг тахин шүтэж жүжиглээгүй ч Хувь заяагаа би чамд л даатгасан байсан юм шүү Чамаар би зүрхээ хийж чадахгүй ээ Чамаар би тархиа удирдуулж чадахгүй Чиний дүрмээр ч би тоглохгүй Чин хайрыг чи надад өгөхгүй байсан ч хамаагүй Хүүхэд байхдаа би чамайг хүсдэг байсаан Хүлээстэй юм шиг чиний л тухай боддог байсан Хүн болоод мөн чанарыг чинь би таньсан Хүний орчлонд магад би л чамайг үзэн ядаж амьдрах байх Хайр чи намайг дийлж өмнөө сөхрүүлж чадсан Харин дахиж надаар бүү оролд Хайрын сумаа дахиж над руу бүү онил Хамгаас их хүсэх зүйл энэ л байна Ингэх тусам минь чи надаар даажигнаад байвал Эргээд хайр чамайг новш болгож чадна шүү Хайр чамайг би тоглоом болгоод Хачин олон хүнийг шархлуулаад хаячихаж ч мэднэ шүү Тэд эргээд чамд ийм шүлэг бичтэл Тэд эргээд чамайг үзэн ядтал Тэнэг миний солиорол үүнийг хийж чадна шүү Тэрнээс өмнө анхааруулъя ОДОО БИ ЧИНИЙ ТОГЛООМ БИШ Гунигт хайрын тухай сонсохоор уур хүрч байна Гуйлгачин болж өмнө чинь сөхрөөд байх шиг санагдахын тэд Бардам сэтгэл минь надад жаахан ч гэсэн байхад Балай хайр чамаас дахиж би юу ч гуйхгүй Бардам сэтгэл минь байхгүй болчихвол Бас нэг зүйл надад туслах болноо Үзэн ядалтын сэтгэл минь яасан ч унтарч мөхөхгүй Үүнээс цаашихыг бодох тэнхэл ч надад алга http://kissik.blog.gogo.mnhttp://kissik.blog.gogo.mn/read/entry24054Sun, 15 Feb 2009 16:58:26 ULATблогийн ерөөлhttp://kissik.blog.gogo.mn/read/entry25068Зээ түмэн өлзий бүрдсэн, Төрт улсыг бататгасан, Төгс их жаргалын Түвшин сайн өдөр гэж Сарын сайныг саатан хүлээж Өдрийн сайныг өнжин хүлээж Өнөөдрийн энэ сайн өдөр Өргөн түмэнд өөрийн блогоо танилцуулж байгаа юм бизээ, Бичсэн байдлыг нь үзвэл бичиг номын хүн шиг биш ч, Бодол санааг нь тольдвол бодистбаа бурхан шиг биш ч, Өөрийн үзэл нь харин өргөст кактус шиг хурц байж мэдэх нь ээ..... бла бла бла ........За ингээд блогтой боллоо доо.........http://kissik.blog.gogo.mnhttp://kissik.blog.gogo.mn/read/entry25068Sat, 14 Feb 2009 22:34:28 ULAT